БАРИМТ: “УБДС” ТӨХК-ийн дарга асан дотно харилцаатай хүнийхээ байрны зээлийг байгууллагын мөнгөөр хаажээ

0

Дулаан дамжуулах салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст орон сууцны тэтгэмж олдохгүй байхад ажилд саяхан томилогдсон даргад тэтгэмж өгч, орон сууцных нь зээлийг тэглэсэн байна. Энэ талаар шүгэл үлээжээ.

АТГ-аас нийгэмд шүгэл үлээх нь ямар ач холбогдолтой болохыг “УБДС” ТӨХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн жишээгээр олон нийтэд үзүүллээ.

Мэдээллээс дурдвал “УБДС” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан этгээд журамд заасан шаардлагыг хангаагүй удирдах албан тушаалтанд хууль бусаар тэтгэмж олгож, орон сууцны зээлийг нь хаах шийдвэр гаргажээ. Ингээд 49.8 сая төгрөгийг байгууллагаас олгосон нь үнэн байжээ.

Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад захирал болон тэтгэмж авсан албан тушаалтан нар дотно харилцаатай байсныг тогтоосон байна. Үүнээс гадна “УБДС” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан этгээд 2018 онд тендер зарлан хахууль авч байсан нь ё нотлогджээ.

https://youtu.be/a9RGa0cPv4A

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *