Завхан аймгийн 21 сум гэрэл цахилгаангүй байна
Өнгөрөгч шөнө Завхан аймагт тог тасарч, одоогоор 21 сум гэрэл цахилгаангүй байгаа талаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуудал хөндөн тавьжээ. Энэ дагуу Эрчим хүчний сайдын мэдээллийг сонссон байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр “Одоогоор дизель генератор ажиллуулж арга хэмжээ авч байгаа юм байна. Гэхдээ аль болох өнөөдөртөө багтааж тог цахилгаантай холбох чиглэлийг Эрчим хүчний сайдад өглөө” хэмээсэн юм.
Харин Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын мэдээлснээр “Тог тасарсан шалтгааныг хайж байна. Гурван баг гараад ажиллаж байна” гэв.