Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тойргийг бүсчлэхдээ Баян-Өлгий аймгийг л хөндөхгүй

0

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Сонгуулийн тойргийг бүсчлэхтэй холбоотой шийдвэр болон Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсжээ. 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, товтой холбоотой УИХ-ын тогтоол гарах ёстой. 76 гишүүний 76 тойрог, 29 тойрог байгаа. 2024 оны сонгуулийг хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нэг бус олон төвтэй болгох, мөнгө, нутаг усны хамаарал зэрэг сонгуульд нөлөөлдөг нөлөөллөөс ангид байлгахын тулд бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй юм аа гэсэн шийдвэрийг бүлгээс гаргаж, намын удирдлагад чиглэл өглөө. Гэхдээ энэ шийдвэрийг МАН дангаараа гаргахгүй, бусад намтай зөвшилцөж шийдвэрлэнэ. Ер нь бол тойргийг аль болох томруулах чиглэлийг баримтална. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы гаргасан саналыг хэлэлцэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. Өнгөрөгч шөнө Завхан аймгийн 21 сум гэрэл цахилгаангүй болсон байна. Дизель генератор ажиллуулж арга хэмжээ авч байгаа юм байна. Гэхдээ аль болох өнөөдөртөө багтааж тог цахилгаантай холбох чиглэлийг Эрчим хүчний сайдад өглөө. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын шатахууны хангамжтай холбоотой мэдээллийг сонссон. Нэг талаас тээвэр нийлүүлэлттэй холбоотой асуудал, нөгөө талаас хэрэглээтэй холбоотой асуудал байна гэж үзсэн. Иймд дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах чиглэлийг өглөө гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *