Д.Амарбаясгалан ба “Админерал” ХХК-ийнхан гэрчээр дуудагдав

0

“Нүүрсний хулгай”-н хэргийг хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сонсголын хоёрдугаар шатанд оролцох гэрчүүдийг нэрсийг зарлалаа.

Өнөөдөр зарласан гэрчүүдэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах “Админерал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Лхамжав, “Админерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хасбаатар нар багтжээ.

Тэднийг ЭТТ ХК-ийн нүүрсний асуудлаар гэрчээр дуудаж байгаа юм.

“Админерал” ХХК ЭТТ ХК-ийн бизнес түншүүдийн жагсаалтад “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчид” гэсэн хэсэгт багтдаг. Бортээгийн уурхайд түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барьж буй. ГХО компаниуд нь нийт 47 мянган тонн нүүрсийг ЭТТ ХК-иас худалдан авсан, ямар үнээр худалдсан нь анхаарал татдаг билээ.


Энэ тухай хүргэсэн #1: Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нарын хамааралтай “Админерал” ХХК баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.Амарбаясгалангийн зөвлөх Ц.Чулуунзагдын хамааралтай “Админерал”-ын үйлдвэрийг ЭТТ-н төсөлд “нааж” эхэлжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *