Шинэ жилийн арга хэмжээний дараа ажилтан, албан хаагчдаа гэрт нь хүргэж өгөхийг зөвлөлөө
Өнгөрөгч Баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын 334 дуудлага мэдээлэл ирснээс 11 хүн гэмтэж, хоёр хүн нас барсан байна. Мөн өдөр 135 хүн согтуугаар машин жолоодож явжээ. Иймд цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өглөө.
“Байгууллагуудын шинэ жилийн баяр цэнгүүн эхэлж байна.
Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байгаа байгууллагууд үйл ажиллагаа тарсны дараа ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, гэрт нь хүргэж өгөх, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр бусдадаа анхаарал хандуулахыг зөвлөж байна” гэв.
Иргэдийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.