Цахилгааны нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгдсэн ОХУ-ын бичигтэй холбогдуулан ЗГ-аар уг асуудлыг хаалттай хэлэлцлээ
Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар эрс хүйтэрч, хүйтний эрч чангарна гэж УОК-оос мэдээлсэн. Тэгвэл Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, өнөөдөр 10 цагаас эхлэн хязгаарласан тул яг одоо Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн цахилгаан эрчим хүчтэй холбоотой авах арга хэмжээний асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.