Завхан аймгийн Баянтэс сумын сурагчид гурван ээлжээр хичээллэж эхэлжээ
Завхан аймгийн Баянтэс сумын 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 12-ны шөнийн 01:59 цагт аймгийн онцгой байдлын байгууллагад иржээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын ЕБС-ийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоожээ.
Өчигдрийн байдлаар Баянтэс сумын сургууль хичээллээгүй аж. Сумын онцгой комиссийн шийдвэрээр эхний ээлжид үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж тус сумын халаалтын шугамд засвар хийх болсон учир сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх захирамж гарчээ.
Тус сургууль хичээлийн өөр нэг байртай бөгөөд сурагчдыг тус байранд болон дотуур байранд хуваан хичээллүүлэхээр шийдвэрлэсэн аж. Шаардлагатай гэж үзвэл зарим албан байгууллагын өрөө тасалгааг анги болгон тохижуулж сурагчдыг хичээллүүлэхээр болж, өнөөдрөөс хичээл гурван ээлжээр хэвийн үргэлжилнэ гэж сумын ЗДТГ-аас мэдээлжээ.