Нэн ховордсон вансэмбэрүү цэцгийг хууль бусаар худалдаж байсан иргэнийг шалгаж байна

0

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү цэцэгт ургамлыг иргэн “Д”-нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн “Д”-нь Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1.2 кг хурааж авчээ. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг.

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *