ОХУ-аас Монгол руу нийлүүлэх эрчим хүчээ 2 дахин бууруулахаа мэдэгджээ
Монгол Улс нийт эрчим хүчний чадлынхаа 20 гаруй хувийг Орос, Хятадаас импортоор авдаг. Өвлийн ид ачааллын үед суурилагдсан хүчин чадал өсөх тусам импортоор авах эрчим хүчээ нэмэгдүүлдэг. Энэ жилийн хувьд эрчим хүчний ачаалал нэмэгдэж, чадлын урсгал тулсныг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн.
Тэгвэл өнөө өглөө ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний чадлын урсгалаа хоёр дахин бууруулахаа мэдэгджээ.
Учир нь, ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор Монгол Улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг 2 дахин бууруулж ажиллах мэдэгдэл ОХУ-аас ирүүлсэн байна.
Манай улс ОХУ-аас ойролцоогоор 350МВт цахилгаан эрчим импортоор авдаг бөгөөд энэ хэмжээг 150 МВт болгохоор төлөвлөжээ. Энэ шийдвэр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-өөс Эрчим хүчний чадлын дутагдалтай холбогдуулан хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээг авахаар болжээ.
Монгол Улс эрчим хүчний чадлын дутагдалд орох, цаашлаад хүйтний улиралд нөөц эх үүсвэргүй Тамгын газар, эмнэлэг, сургууль, халаалтын төвүүд хөлдөх эрсдэл үүсээд байгаа юм байна.