ХОВД АЙМГИЙН 10 ГАРУЙ СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

0

Ховд аймгийн прокурорын газар, Цагдаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран сумдад ажиллажээ.

Тодруулбал, Буянт, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн, Ховд, Алтай Үенч, Булган зэрэг 10 гаруй сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж, орон нутгийн иргэдэд “Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, анхаарах асуудал”, “Гэмт хэрэг, зөрчил түүний хор уршиг”, “Болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь”, “Үе тэнгийнхний дээрэлхэлтээс сэргийлье”, “Хүүхдийн эрх, үүрэг” сэдвүүдээр сургалт хийсэн байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж буй ажилтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн дотуур байранд амьдардаг 400 гаруй хүүхэдтэй уулзалт хийж, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн гэх хүүхдүүдийг сэтгэл зүйчтэй холбон өгч, туслалцаа үзүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *