Өргөө амаржих газарт 21 настай эмэгтэй төрөхийн хүндрэлээр амиа алджээ

0
received_520743466837316

Өргөө төрөх эмнэлэгт амаржихаар очсон 21 настай эх өнөөдөр 12.00 цагийн орчимд эндсэн харамсалтай хэрэг гарлаа. Эх 02-р сарын 16-ны өдөр буюу өчигдөр Өргөө амаржих газарт хэвтэж, өнөөдөр амаржсан бөгөөд төрөх үед халуурч, жирэмсний үеийн үжил хүндрэлээр эндсэн байна.

Охин хүүхэд мэндэлж, өнчрөн үлдсэн ба нярайн биеийн байдал хэвийн байгааг эх сурвалж мэдээллээ.

Өргөө амаржих эмнэлгийнхэн эхийн эндэгдлийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ЭМЯ-даа мэдэгдээд байсан аж. Гэвч цахим орчинд мэдээлэл гарсны мөрөөр СБД-ийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *