Хунгарласан цасанд зоогдсон зээрийг гаргасан малчинг “зээр агнаж байна” гэх ташаа мэдээлэл цацагдсан гэж ЭЦА-аас мэдэгдлээ
Энэ оны арваннэгдүгээр дүгээр сарын 28-ны өдөр “Choijoo Amarjargal” нэртэй фейсбүүк хаягаас цагаан зээр уургалан барьсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Үүний дагуу Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт зохион байгуулахад Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Ч.Амаржаргал нь тус өдөр малд явж байхдаа ертөнцийн зүгээр зүүн урд талын уулын жалганд хунгарласан цасанд цагаан зээр зоогдож гарч чадахгүй байсан тул эврээр нь уулгалан татан гаргажээ. Улмаар тавих гэтэл үргээд, тавьж чадалгүй 10 гаруй минут орчим болсон байна. Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг Экологийн цагдаанийн албанаас мэдэгдлээ.