Х.Нямбаатар: Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай байна
Өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн 2024 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан. Уг гэнэтийн шийдвэр нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргээд буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар твиттер хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг хийсэн байна.
Тэрбээр “Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая. Тэг зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дундажаар 50 мянган автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна. Сүүлийн 10 жилд Нийслэлийн авто зам 25 хувь нэмэгдсэн ч 2013 онд 325 мянга байсан машины тоо 2023 онд 720 мянга болж асуудал шийдэгдээгүй байгааг харж байна.
Үнэнтэй нүүр тулж батлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулиар Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан. Энэ сарын 29-нд эхний шинэ автобусууд орж ирнэ. Тэг зогсолттой үед шинэ автобус хичнээн орж ирээд иргэд хүлээдэгээрээ хүлээнэ. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш сондгой зохицуулалт хийж нэгдүгээр эгнээ чөлөөлж хөдөлгөөний эрчим нэмэх чиглэл маршрут шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг та бүхэн ойлгоно уу. Бид нэгдүгээр сардаа багтаж метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж бна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Шинэ хууль хэрэгжүүлэх ажлууд нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Машинаа шейрлэх гэх мэтээр их хотын иргэдээ түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг уриалж байна”