Х.Нямбаатар: Шинэ автобус ирсэн ч тэг зогсолттой үед иргэд хүлээдгээрээ хүлээнэ

0

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулахаар болсныг хотын дарга өчигдөр мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээгээр илэрхийлж буй иргэдийн бухимдал, шүүмжлэлийн хариуд хотын дарга Х.Нямбаатар өөрийн твиттер хуудсаар дамжуулан дараах тайлбарыг нийтэлсэн байна.

Х.Нямбаатар:

-“Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байна.

Сүүлийн 10 жилд нийслэлийн авто зам 25% нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж асуудал шийдэхгүй байгааг харцгааж байна. Үнэнтэй нүүр тулж сая батлуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан.

Энэ сарын 29-нд эхний шинэ автобуснууд орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ. Тийм учраас дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгой зохицуулалт хийж нэгдүгээр эгнээг чөлөөлж хөдөлгөөний эрчим нэмэх чиглэл маршрут шинэчлэхэд дугаарын хязгаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг та бүхэн ойлгоно уу.

Бид ирэх оны нэгдүгээр сардаа багтаж метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.

Шинэ хууль хэрэгжүүлэх ажлууд нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Машинаа шэйрлэх гэх мэтээр их хотын иргэдээ түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг уриалж байна” гэжээ.

НЗДТГ-аас БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобус худалдан авах гэрээг баасан гаригт баталсан. Автобусны эхнийх ээлж энэ сарын 29-нд ирэх бол үлдсэнийг ирэх оны нэгдүгээр сарын 31-н гэхэд авах аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *