СОНСГОЛ: ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ААВ ЭЭЖИЙНХЭЭ ЗУРГИЙГ ХҮРТЭЛ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙНА

0

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна. 


Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярийн асуултад гэрч, ҮСХ-ний дарга Б.Батдаваа хариуллаа.

Тухайлбал, Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс хилээр гаргасан компанийн эрх барих этгээдэд түүний эхнэр Ц.Амгалангийн нэр байгаа юм. 

Тэрбээр “Би мэдээ орсон цагаасаа л Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Шаардлагатай гэвэл төрсний гэрчилгээ, аав ээжийнхээ зургийг хүртэл үзүүлэхэд бэлэн байна. Миний эцэг эхийг хүндэтгэнэ үү гэж хүсье” гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *