Галын улмаас 7 хүн амь насаа алдав

0

Хан-Уул дүүргийн  гуравдугаар хороонд байрлах 10 давхар барилгын дөрвөн давхарт гал гарч, 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь 2-16 насны хүүхэд байсан гэх харамсалтай мэдээгээр өглөөг эхлүүлэв.

Дуудлага 07:02 цагт НОБГ-т ирсэн бөгөөд 70 минутын дараа галыг тархалтыг зогсоосон талаар албанхан мэдээлэв. ХУД-ийн 3-р хорооны 105-р байрны 4-р давхарт өнөө өглөө гал гарч, нэг гэрт байсан дөрвөн хүүхэд, нэг том хүн угаартсан байдалтай нас баржээ. Харин  түймэрт өртөж, угаартсан хоёр иргэнийг Цэргийн төв эмнэлэгт 08:30 минутанд “Түргэн тусламж”-аар хүргэсэн ч нар баржээ. Нас барсан хоёр иргэний нэг нь Онцгой байдлын алба хаагч байжээ.  105-р байрны нэг давхарт 5 айл байрладаг бөгөөд нийт 100 айлын амьдардаг байр юм.   Гал гарсныг мэдсэн оршин суугчид Онцгой байдлын газарт хандаж, мөн гадна зогсоолын хэсгээс автомашинаа холдуулж, зам чөлөөлж  эхэлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *