Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтын хуваарийг ӨӨРЧИЛЛӨӨ

0

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тухайн үед

  • сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Даваа, Лхагва, Баасан гарагт,
  • тэгш дугаартай автомашинууд Мягмар, Пүрэв, Бямба гарагт хөдөлгөөнд оролцохоор байв.

Харин шинэчилсэн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүдийг Даваа-Баасан гарагт тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэнцүү хуваарилсан хэмээн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлсэн юм.

Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Бямба, Ням гарагт үйлчлэхгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *