ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН ҮДИЙН ХООЛНЫ ТӨСӨВ НЭМЭХ ТУХАЙ
Өргөдлийн дугаар: PN-202311-21613
Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо:100,000
Санаачлагч :Оюунгэрэл ГАЛ-ОЧИР
Санаачилсан огноо: 2023.11.23 13:30
Тайлбар:
Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Ингэж хооллоход нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлагатай байна. Үүнд: 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах.
Өргөдөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ-д Өргөдөл гаргах нь: Миний бие Оюунгэрэл Овогтой Гал-Очир нь хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын дагуу хүмүүст хүнсний шим тэжээлийн боловсрол, хүнсний бодит ойлголтыг өөрийн сайн дураар өөрийн сувгаар өгч ажилладаг. Миний бие сургуулийн Үдийн хоол хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хооллолтонд багагүй хэмжээний судалгаа хийлээ. Судалгааг нийт 60 гаруй сургууль цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн. Тиймээс энэ өргөдлөөрөө дараах хоёр асуудлыг шийдвэрлүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах. Сургуулиудын гал тогооны түрээсийн асуудлыг шийдэж, ажиллах хүч, тоног төхөөрөмжид нь анхаарал хандуулбал боломжтой. Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Хэрэв багад нь шим тэжээлийг хангалттай хэмжээгээр өгөхгүй бол том болоод нөхөж авна гэсэн ойлголт байдаггүй билээ. Иймээс дээрх 2 асуудал дээр ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэнд, бие болон оюуны хөгжлийн төлөө тодорхой хуулийн төсөл боловсруулж шийдвэрлэж өгнө үү. Өргөдөл гаргасан: Иргэн Оюунгэрэл овогтой Гал-ОчирСанал авах хугацаа:Эхлэх –
2023.11.23 16:37Дуусах –
2023.12.23 16:37Дуусахад :
2өдөр 22ц 31м 15с
3. Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах
41,316
хүн зурсан
100,000
гарын үсэг цуглуулах
PN-202311-21613 Дугаартай өргөдөл дээр Хорлоо ДАМДИНСҮРЭН амжилттай гарын үсэг зурж саналаа өглөө.