Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа

0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барина.

Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэдэд 20 хувийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа. Монгол улсын 2,5 сая иргэн 18,4 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийг жигд хүртээх тогтоолын төслийг өргөн барилаа.

Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг Монголын ард түмэн нийтээр эзэмших эхний шийдвэр
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа нь цаашид шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын харьяат иргэн болсон бол хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог улсын бүртгэлтэй хамтарч бий болгоно.
  • Энэхүү хувьцаа нь өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдах зохицуулалтыг хийх юм.

2015 онд “Сайн хувьцаа” гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, оюутан залуус, ахмадууд, зарим төрийн албан хаагчдад НДШ төлөх, тэтгэвэр урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж авсан, нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцаагаа нэрлэсэн үнээрээ буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байгаа.

Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300,000 төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300,000 төгрөгөө буцааж тушаагаад өөрийнхөө хувьцааг бүтэн авах боломжийг бүрдүүлж байна гэлээ. 

https://youtu.be/lfIDlIM04LU?si=rD6ls06Z6LTEY_bU

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *