Эрчим хүч, шатахууны асуудлаар Орорсуудтай уулзалт хийхээр Б.Чойжилсүрэн, Л.Халтар нар өнөөдөр эх орноосоо морджээ
Сүүлийн өдрүүдэд Монгол Улс шатахууны хомдолд орж, эрчим хүч хязгаарлагдаад байгаа.
Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Зам тээврийн дэд сайд Л.Халтар нар эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудлаар ОХУ-тай уулзалт хийхээр өнөөдөр эх орноосоо мордсон байна. Энэ талаар Нүүрсний сонсголын түр хорооны дарга Б.Энхбаяр “Л.Халтар сайд ОХУ-руу Засгийн газрын томилолтоор яаралтай хуралд өнөөдөр үүрээр явсан. Эрчим хүч, шатахуун тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ОХУ-тай уулзалт хийхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдтай явсан” гэлээ.