Ш.Энхийн-Од АНУ-аас, Х.Оргил, О.Тулга Японоос, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар Тайваниас тус тус МУ-ын шигшээ багт дуудагджээ

0

Монгол улсын шигшээ баг анх удаа ФИБА-2025 Ази тивийн аваргын эрх олгох тэмцээнд оролцох эрхийг аваад байгаа. Үүнтэй холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан 30 хүнийг зарлалаа.

Нэрсийг зарласан 30 тамирчнаас 12 тоглогчийг сонгож бэлтгэлд дуудах, үндсэн багт авах эрхийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болон түүний баг бүрэн бие дааж шийдвэрлэх юм байна. Харин багийн тоглолт судалгаанд туслахаар  Серби мэргэжилтэн Велибор манай шигшээ багт нэгдсэн бөгөөд шигшээ багт ажиллаж байсан Ц.Азбаяр, Б.Тамжид, Ч.Ижилболд дасгалжуулагчид үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Манай шигшээ баг эхний тоглолтоо 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Шиан хотод тус улсын шигшээ багтай хийх бол 2024 оны хоёрдугаар сарын 25-нд эх орондоо ГУАМ-ын шигшээ багийг хүлээж авч тоглох юм.

Түүнчлэн Мөн Ш.Энхийн-Од АНУ-аас, Х.Оргил, О.Тулга нар Японоос, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нар Тайваниас тус тус улсынхаа шигшээ багт дуудагдсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *