Монголчууд “Парис-2024” оны олимпод цагаан туган дор оролцох эрсдэлгүй боллоо

0

Дэлхийн допингийн эсрэг байгууллага болох “WADA”-ын төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол улсад айлчлаад буцсан. Тухайн үеэрээ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болох “MONODA”-ын үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа тал дээр дүн шинжилгээ хийж, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй гэж үзсэн.

Улмаар WADA-ын хяналтын хорооны зүгээс уг асуудлаар хуралдаж хэлэлцсэний үндсэн дээр MONADA-г дөрвөн сарын хугацаанд зөрчлөө арилгах шаардлага хүргэсэн. Хэрэв заасан хугацаанд шийдвэрлэхгүй бол Монгол улсын баг тамирчид 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох болно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Засгийн газрын хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр буюу арван хоёрдугаар сарын 24-ний өдөр дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр “2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны есдүгээр сарын 22-нд дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *