Yutong Bus компанийн автобуснууд үйлдвэрээсээ Эрээн рүү ирж явна
Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.
Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ” хэмээн мэдээллээ.
Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.