МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨРИЙН УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сэргэлт Консалтинг Групп” ХХК-ийн судалгааны баг хийж гүйцэтгэн төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөв байдлыг тооцоолж, өрийн тогтвортой байдалд дүгнэлт өглөө. Судалгааны дүнг Нээлттэй нийгэм форумаас 2023 оны 11-р сарын 29-ний өдөр зохион байгуулсан “Монгол Улсын төрийн гадаад өр” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Банк, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Стратеги судалгааны хүрээлэнгийн холбогдох ажилтнууд, Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөл болон судлаачдын төлөөлөл оролцлоо.
Төрийн гадаад өрийн бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох, төрийн гадаад өрийн эдийн засагт учруулах эрсдэлийг тооцсон бодлого хэрэгжүүлэх чиглэлээр судалгааны баг болон хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс бодлого боловсруулагчдад хандан дараах санал, зөвлөмжийг гаргаж байна.