Сүүлийн үед дэгдсэн томуугийн үеэр халуурах шинж тэмдэг түгээмэл байна

0

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон шинэ жилийн баяраар хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж байна.

Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь томуу томуу төст өвчлөл байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их байгаа юм.

ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг, Хүүхдүүд жилдээ 4-6 удаа амьсгалын замын өвчин тусах нь хэвийн. Гэхдээ хэр хэмжээнд тухайн өвчнийг давах нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаална.

Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Гурвас сараас доош нярай 39 хэмээс дээш халуурах нь эрсдэл өндөр гэсэн үг. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ гэсэн юм. 

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаа, Баярын өдрүүдээр хүнсний аюулгүй байдал нэмэгдэж, хоолны хордлого болох эрсдэл нэмэгддэг. 2023 эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хордлогын 3317 тохиолдол бүртгэсэн гэв. Иймд дараах зөвлөмжийг өглөө. 

  1. Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлтэй газраас худалдан авах
  2. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  3. Хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мах махан бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хадгалах
  4. Хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  5. Түүхий жимс, ногоог сайтар угаах
  6. Ундны усаа буцалгах

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *