ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ

0

ГССҮТ энэ оноос орон нутгийн алслагдсан бүс нутагт биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч эмчилж эхэлсэн.

Уг үйлчилгээний хүрээнд 21 аймгийн биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлжээ.

Алслагдсан бүсийн орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, толгой, хүзүү, нуруу болон хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээ хийсэн байна.

Гэмтлийн шалтгаантай буюу биеийн ерөнхий байдал маш хүнд 101 үйлчлүүлэгчид цахим зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *