З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хойшлууллаа
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.12.27/ 10:00 цагт эхэлсэн. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурлыг хойшуулах хүсэлт гаргасны дагуу З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хурал ирэх нэгдүгээр сарын 18 /2024.01.18/-ны өдрийг хүртэл хойшиллоо.
Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.