Токио хотын эмнэлэгт альцгеймер өвчний шинэ эмийг ашиглаж эхэлжээ

0

Токио хотын настнуудын эмнэлэгт анх удаа альцгеймерийн өвчнийг эмчлэх эмийг жороор олгодог болжээ.

“Леканемаб” гэх альцгеймерийн өвчнийг эмчлэх энэ эмийг Японы “Эисаи” эмийн үйлдвэр АНУ-ын “Биоген” биотехнологийн компанитай хамтарч гаргаж авсан байна.

Энэ эм альцгеймерийн өвчин үүсэхэд нөлөөлдөг тархин дахь амилоид бета уургийн хуримтлалыг багасгах, үйл явцыг нь удаашруулах замаар өвчний тархалтыг зогсоох үүрэгтэй юм.

Арванхоёрдугаар сарын 20-ноос эхэлж энэ эмийг Токио хотод Эрүүл мэндийн даатгалаар эмчилгээнд бичдэг болж буй юм байна.

Даваа гарагт уг эмийг Токиогийн настнуудын эмнэлгийн 50 орчим насны өвчтөнүүдэд өгч туршсан байна.

Энэ эмийн онцлог нь бүрэн зөнөгрөх өвчинд нэрвэгдсэн хүнд бус шинж тэмдэг нь дөнгөж эхэлж байгаа хөнгөн хэлбэрийн зөнөгрөх өвчтэй хүмүүст үйлчилнэ гэж заажээ.

Мөн эмийг хэрэглэж, өвчнийг эдгээх нийт хугацаа дунджаар 18 сар гэж тодорхойлж өгсөн байна. 

MNB.MN

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *