“Parasite” киноны жүжигчин Lee Sun-kyun нас баржээ

0

“Parasite” киноны жүжигчин Lee Sun-kyun 48 насандаа мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг Сөүл хотын Сонбүк дүүргийн авто машины зогсоолд машин дотроо амьсгал хураасан байхыг нь олсон байна. Тэрбээр тайвшруулах үйлчилгээтэй хориотой хар тамхи татсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байжээ. Хамгийн сүүлийн байцаалт нь өнгөрсөн бямба гарагт болсон байна. Одоогоор түүний үхлийн шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Түүнийг гэрээслэл маягийн зүйл бичээд гэрээсээ гарсан гэх мэдээлэл байна.Хар тамхины хэргээр шалгагдаж байгаатай холбоотойгоор тэрбээр “thriller”, “crime” төрлийн “No Way Out” киноноос гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Хянан шалгах үйл явц кино зураг авалтыг хойшлуулаад байсан тул жүжигчний өөрийн хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэжээ. Тэрбээр Монголд зураг авалтыг нь хийсэн “Payback” цувралд тоглосон. Кинонд Монголд мөнгө зуучлагчийн хувиар нуугдаж байгаад 10-н жилийн дараа Солонгосруу өшөө авахаар буцаж буй дүрээр гардаг аж. Монголын талаар Lee Sun Kyun ” Би Монголд анх удаа зураг авалтаар очоод маш их гайхсан. Яг л өөр тив дээр ирчихсэн мэт үзэсгэлэнтэй орон байсан. Монгол хэл сурахаас гадна морь унахаар хичээллэж, Монголын үзэсгэлэнт газруудыг гэрэл зургийн хальснаа буулгасан” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *