Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ноос автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ
Нийслэлд тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтаар автозамын хөдөлгөөнд оролцуулж буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт болон түгжрэлийг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дугаар хязгаарлаж байгаа 40 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын шинэ тооцооллуудыг хийж байгаа. Мөн шинэ автобус орж ирж байгаатай холбоотой Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны богинын эргэлтийн маршрутыг шинээр тогтоох, тооцох судалгааны ажлыг энэ хугацаанд хийж дууссан. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлгөөн зохицуулалтын болон автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ” гэв.