Хоёр настай охиныг 30 жил ажилласан багш зодож, ам руу нь хуруугаа хийжээ

0

Хан-Уул дүүргийн 11 хороо “Женерал таун” хотхонд байрлах “Жогжоохой” цэцэрлэгийн бага бүлгийн багш хоёр настай охины гар, гуяыг нь хөхөртөл зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал, 2023.12.23 гарагт охины гар нь хөхөрчихсөн гэртээ иржээ. Даваа гарагт гэр бүл нь цэцэрлэгийн камерын шүүхээр очиход тухайн өдрийн бичлэгийг устгасан байжээ. Ингээд өмнөх өдрийн бичлэгийг үзсэн байна. Гэтэл үндсэн болон туслах багш нь хоёр настай охиныг газар унагаж, цохиж, ам руу нь хуруугаа хийж, уйлуулж байгаа нь бичлэг камерт тод харагдсан байна. 

Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэгт ханджээ. 

“Жогжоохой” цэцэрлэгийн бага бүлэг нийт 12 хүүхэдтэй ажээ. Тус ангийн багш улсад 30 гаруй жил ажилласан туршлагатай багш байжээ. Цэцэрлэгийн зүгээс охины эцэг эхээс уучлалт гуйсан, багшийг цаашид ажиллуулах боломжгүй гэх мэдээллийг өгсөн байна. 

Харин энэ онд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан долоон хэрэг бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан. Үүний улмаас хүүхдэд гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд үүнийг гэмт хэрэг гэж үзнэ” гэж тайлбар өгсөн юм. Харин гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тохиолдолд зөрчлийн хэргээр торгох ялаар шийтгэдэг байна.

Улсын хэмжээнд 1400 гаруй улсын болон хувийн цэцэрлэгт нийт 10 мянган гаруй багш ажиллаж байна.

Хүүхдэд зөөлөн эдийн гэмтэл маш их, тархи доргисон гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Тус асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *