Налайх дүүргээс анх удаа “Улсын аварга фермер” тодорлоо
Найлайх дүүргийн VI хорооны малчин Б.Отгонтөгс өдгөө 1000 гаруй мал өвөлжүүлж байна. 2009 оноос мал маллаж эхэлсэн Б.Отгонтөгс нь анх 4 адуу, 2 үнээтэйгээр эхэлж байсан бол одоо 700 орчим хонь, 100 гаруй ямаа, мөн тооны үхэр, адуутай болж өсгөжээ. Нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаа энэ өвлийн тухайд Б.Отгонтөгсийнх малын хоргодолгүй, хадсан тэжээлийнхээ 40 орчим хувийг л малдаа өгөөд байна гэж байлаа.
Түүний гэргий Ж.Отгончулуун нь зуны улиралд үнээ, хонь, ямаанаасаа өдөрт 120 литр сүү сааж, Улаанбаатар хотын төврүү худалдаалдаг аж. Үүнээс гадна гүү барьж, айраг цагаа исгэх гээл малынхаа ашиг шимийг бүхий л төрлөөр нарган авч, хүртэж яваа залуу малчин өрхийн хөдөлмөрийг Засгийн газрын зүгээс өндрөөр үнэлж, “Улсын аварга фермер”-ээр шалгаруулсныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр гардуулан өглөө.
Б.Отгонтөгс нь мал сургээ мал эмнэлгийн узлэгт тогмол оруулж малын халдварт евчнеес урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, шинжилгээ, туулгалт, угаалга, боловсруулалтад графикт хугацаанд нь тогтмол бүрэн хамруулснаар мал сургээ эруулжуулж малынхаа ашиг шимийг дээшлүүлж, хээлтуулэгч нэг бурийг мал эмнэлэг уржлийн узлэгт хамруулж дугнэлт гаргуулан ээмэгжуулж гэрчилгээжүүлснээр 2020 онд “Эрүүл сүрэгтэн”-ээр тодорч байжээ.