ГССҮТ-ИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

0


XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын босгон дээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд шагналын хур буусан давхар баяр тохиож байна.
Энэ өдөр тус төвийн Санхүү бүртгэлийн албаны дарга Ц.Энхбаяр, ахмад сувилагч Ц.Отгонтэнгэр, Амбулаторийн тасгийн туслах сувилагч Д.Энхжаргал нар “Алтан гадас” одонгоор, мөн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ болон Захирлын ажлын албаны дарга Э.Сайнбилэг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа.
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд маань ийнхүү хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнуулж байна.


ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *