Шүүх шинжилгээний байгууллага 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ОЛОЛТ АМЖИЛТАА дүгнэлээ

0

Шүүх шинжилгээний байгууллага 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Засгийн газрын 2023 оны 10 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болж, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийх эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд алба хаагчдын нийгэм, эдийн засаг, эрх зүйн байдал дээшилсэн ололт амжилтаар дүүрэн жилийн Тайлангийн хурлыг анх удаа байгууллагын түүхийг бүтээлцсэн ахмад ажилтнууд, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллаж буй алба хаагчид, залгамж халаа дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэгдэж буй суралцагч, оюутнууд зэрэг ахмад, дунд, залуу үеийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулснаараа онцлогтой болсон байна.

Хурлыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож алба хаагчдад хандан “… Шүүх шинжилгээний байгууллагын тайлангийн хуралд оролцож байгаадаа таатай байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус байгууллагын үйл ажиллагааг бүхий л талаараа дэмжин ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ”.

Arslan.mn

Шүүх шинжилгээний байгууллагын бие бүрэлдэхүүн “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болох” эрхэм зорилгын хүрээнд ирэх 2024 онд олон улсын “ISO” стандартыг нэвтрүүлж, шинжилгээний лабораториудыг магадлан итгэмжлүүлэх, үзлэг шинжилгээ нэг бүрийн явцыг дуу, дүрсний аргаар бэхжүүлэх, БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийг хэрэгжүүлэх, Бүсийн шүүх шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэх зэрэг олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn
Arslan.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *