Ө.Бат-Оргил: 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын нэг нь шээс, бэлгийн замын өвчтэй

БЗД-ийн ЭМТ-ийн Эрэгтэйчүүдийн эмч Ө.Бат-Оргил дараах мэдээллийг өгч байна.
“БЗД-ийн ЭМТ-ийн Урологи-Андрологийн кабинет нь эр бэлгийн үйл ажиллагааг хянаж шинжилж бусад эмчилгээг хийдэг. Амбулаториор өдөрт 10-15 хүнийг тогтмол үзэж зөвлөгөө өгч, нарийн шинжилгээ хийж эмчилж байна. Үүн, эр бэлгийн замын өвчнүүд, бөөр шээсний замын өвчин, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнүүдийг оношилж эмчилдэг. Мөн үр тогтоох чадвар үрийн шингэний шинжилгээ, PCR шинжилгээ гэх мэт нарийн шинжилгээнүүдийг ч хийж байна.
Монгол улсын хэмжээнд 40-өөс дээш насны эрчүүдийн гурван хүн тутмын хоёр нь шээс бэлгийн замын ямар нэгэн үрэвсэлт өвчинтэй байна гэсэн судалгаа байна. Энэ өвчин эрүүл мэндийн боловсрол дутмаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Түгээмэл шалтгаан нь халдвар, гэмтэл, судасны бүдүүрэл /удаан сууж ажилладаг/, химийн хорт бодистой ажилладаг хүн гэх мэт.
Мөн бага насны болон өсвөр насны эрэгтэй хүүхдээ үзүүлж бэлгийн бойжилт хэвийн явагдаж байгаа эсэхийг мэдэх эрүүл мэндээ анхнаас нь анхаарч эрүүл мэндийн боловсролтой дадалтай болгох боломжтой.
Өглөө 08:30-15:00 цагийн хооронд үзлэг хийж, 20-32 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Насны ангиллын хувьд бүх насныханд жигд өвчлөл үрэвсэл, хямдралууд тохиолдож байна. Үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлж тогтмол эмчид үзүүлж байхыг зөвлөе. Эрэгтэйчүүдийн ямар ч өвчнийг цаг тухайд нь оношилж, бүрэн эмчлэгддэг. Эрэгтэйчүүдийн кабинет харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Emongolia.mn сайтаар нэвтрэн орох болон 1800-0119 дугаарт холбогдон цаг авч үзүүлэх боломжтой.
Эх сурвалж: Баянзүрх дүүрэг