“Apple” компани ухаалаг бугуйн цагаа АНУ-ын зах зээлд худалдах боломжтой болжээ

0

“Apple” компани ухаалаг бугуйн цагны патенттай холбоотой давж заалдах шатны шүүхийн маргаанд ялалт байгуулж, ухаалаг цагны борлуулалтаа үргэлжлүүлэхээр боллоо. АНУ-ын Олон улсын худалдааны комисс өмнө нь патентын зөрчлийн хэрэгт “Apple” компанийг буруутган, эрүүл мэндийн төхөөрөмж үйлдвэрлэгч “Masimo” компанийн талд шийдвэр гаргаж байв. Ингэснээр “Apple” компанийг эдгээр бүтээгдэхүүнээ өөрийн албан ёсны сувгаар импортлох болон борлуулахыг хориглоод байсан юм. Харин давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулснаар “Apple” компани ухаалаг бугуйн цагны хамгийн сүүлийн үеийн “Apple Watch Series 9” болон “Ultra 2” загвараа АНУ-ын зах зээлд лхагва гарагаас борлуулж эхлэхээ мэдэгдээд байна. Харин цахимаар пүрэв гарагаас эхлэн борлуулах аж. Үүнээс гадна “Apple” компанийн “iPhone” болон “iWatch” бүтээгдэхүүний дизайн хариуцсан дэд Ерөнхийлөгч Танг Тан ажлаа өгч, “OpenAI” компанийн хиймэл оюуны бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд ажиллахаар домогт дизайнер Жони Айвигийн “Lovefrom” компанид нэгдэхээр болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *