Улсын дээд шүүхийн албан хаагчдад шагнал гардууллаа
Монгол Улсын дээд шүүхийн зарим албан хаагчийг шүүхийн болон бусад салбарын шагналаар шагнасныг Тамгын газрын дарга С.Заяадэлгэр гардуулж, баяр хүргэлээ.
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” шагналаар Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулгыг, “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шүүгчийн туслах С.Золбоог, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шүүгчийн туслах Б.Содгэрэл, Б.Төгөлдөр нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр цагаатгалын асуудал хариуцсан шинжээч Б.Бадмарагийг тус тус шагнасныг гардуулав.
Мөн Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар цахим сургалт, контент, эвлүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, “Тэргүүний залуу” цол, тэмдгээр шүүгчийн туслах П.Энх-Амар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж, Биеийн тамир, спортын улсын хорооны “Спортын алдар” тэмдгээр Ерөнхий шүүгчийн ажлын албаны туслах Д.Мөнхцэцэг, бичиг хэргийн туслах ажилтан Ц.Билгүүн нарыг тус тус шагнасан юм.
Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр шагнуулсан албан хаагчдад амжилт хүсэж үг хэлэв.