П.Дэлгэржаргал: Монголчуудын жинхэнэ тусгаар тогтносон өдөр бол арванхоёрдугаар сарын 29-ны өдөр
Монгол гэх улс Хөх Азийн цээжинд оршсоор байгааг дэлхий нийтэд дахин сануулж, арванхоёрдугаар сарын энэ өдөр тусгаар тогтнолоо дэлхий даяар зарлан тунхагласан билээ. Түүхэн энэ өдрийг зуун жилийн ойгоос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгож, улс даяар тэмдэглэн, баярлан өнгөрүүлэх жинхэнэ тусгаар тогтносон өдөр хэмээн зарласан юм.
Тэгвэл энэ өдрийг угтан үзэгч, уншигч олондоо түүхийг эргэн сануулах үүднээс бид МУИС-ийн Түүхийн судалгааны төвийн захирал, доктор, профессор П.Дэлгэржаргалтай тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан бахдам түүхийн талаар ярилцлаа.