“ТӨСВИЙН_ШИНЭЧЛЭЛ” ХУУЛИЙН ТӨСЛҮҮД ӨРГӨН БАРИЛАА.
“Төсвийн Шинэчлэл”-ийн 4 бодлогыг дэвшүүлж төсөв санхүүгийн реформыг бодитоор хэрэгжүүлэх, олон жилийн алдаа сургамжийг засаж залруулах үүднээс Төсвийн холбогдох 14 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн барилаа. Хуулийн төслүүдийг 30 гишүүн дэмжиж гарын үсэг зуран, хамтран санаачлагчаар оролцож байна.
Сүүлийн 4 сарын хугацаанд хуулийн төслүүдийг боловсруулахдаа төсөв, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачид, эдийн засагчид, хувийн хэвшил, иргэний болон төрийн бус байгууллагын төлөөллийн үнэтэй ажил хэрэгч санал, зөвлөмжийг үндэслэн шинэчлэлийн бодлого болгон дэвшүүлж байна.
“Төсвийн Шинэчлэл”-ийн 4 бодлогын хүрээнд:
- Төсвийн тогтвортой байдлыг хангах,
- Төсвийн төлөвлөлт, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх,
- Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах,
- Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах боломжтой болно.
Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүд батлагдсанаар:
- Төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангаж чадахгүй байгаа, улс орны гадаад өр, төлбөрийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа зэрэг иргэд, олон нийтийн санааг зовоосон олон асуудлыг хязгаарлах, шийдвэрлэх боломжтой болно.
- Олон нийтийн хэлэлцүүлэг, санал, оролцоог төсөв боловсруулахаас эхэлж бүх шатанд хангахгүйгээр төсвийг хэлэлцдэггүй болно.
- Төсвийн зарлага, өр зээл, гадаад зээл тусламж, алдагдлыг хязгаарладаг болно.
- Төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зардал бүрд эдийн засгийн үр өгөөжийг тооцдог болно.
- Төсвийн алдагдал, өр зээлийн хувь хэмжээ, хязгаарыг заавал мөрддөг болно,
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хязгаарлах, зайлшгүй тохиолдолд өндөр босготой болно.
- Төсвийг дахин дахин тодотгох шаардлагагүй болно.
- Төсвийг алдагдалгүй, улстөржилгүй төсөв батлах боломж бүрдэнэ.
- Ирээдүйн өв сан, хуримтлалыг төсвийн орлогоор бүрдүүлнэ.