Н.Лхагвадорж: Эрх баригч нам сүүлийн 8 жилийн хугацаанд торгодог, үг үзэл бодлоо илэрхийлснийг нь хорьдог дарангуйллын нийгмийг бий болголоо
АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж “Хэрэв та таксины жолооч хийж амьдралаа залгуулж байгаа тохиолдолд 5-50 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж байгаа талаар яригдах боллоо. 2023 оны 10-р сарын 31-ний өдөр Нийслэлийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар иргэн 5 сая төгрөг, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд 50 сая төгрөгөөр торгуулах хуулийн төсөл өргөн баригдсан.
Эрх баригч нам сүүлийн 8 жилийн хугацаанд янз бүрийн нэрийдлээр торгодог, үг үзэл бодлоо илэрхийлснийг нь хорьдог дарангуйллын нийгмийг бий болголоо. Ямар ч төрийн бодлогогүй дарангуйллын тогтолцлоо нүүрлэснээр ардчилал, эрх чөлөө улам бүр бүдгэрч байна” гэлээ.
Сануулахад, Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл торгохоор болсон.
Тодруулбал, Хувь хүн болон ААН тусгай зөвшөөрөл авахгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл, хувь хүнийг 5 сая төгрөгөөр, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгох юм.