УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирлаар томилжээ

0

“Цемент шохой” ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, компанийн гүйцэтгэх захирлаар Л.Элдэв-Очирыг томилсон байна.

Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очирт өмнөх захирал Л.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр болжээ.

“Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир өмнө нь “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол Улсаас Японы Осака хотод суух Ерөнхий консулаар тус тус ажиллаж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *