Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Тус чуулга уулзалтад оролцох нь олон улс, бүс нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаас гадна дэлхийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн холбоо тогтоох, Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, улс орноо сурталчлах зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Чуулганы хэлэлцүүлгийн үеэр “Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байна” гэдгийг онцолжээ.
Монгол бол уламжлал болон шинэчлэлийн босгон дээр байгаа улс. Хэдийгээр олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал багагүй сорилт болж байгаа ч Монгол Улс уламжлалаа хадгалахын зэрэгцээ эдийн засгаа өсгөж, төрөлжүүлэх хөгжлийн боломж бүрийг ашиглахын төлөө байгаа юм.
Монгол Улсад хаягжилт тааруу байдгаас түргэний тэрэг, галын машин, бараа хүргэлтийн үйлчилгээ очих газраа хүрэхэд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Энэ бол Засгийн газрын шийдвэрлэхээр зорьж буй асуудлуудын нэг.
10 жилийн өмнөөс What3words гэх систем хаягжилтын салбарт хувьсал авчирсан. Тухайн үед Их Британид тулгамдаад байсан хаягжилтын асуудалд үндэслэж энэ шийдэл гарч ирсэн гэдэг. Газрын байршлыг код болгон хувиргасан энэ систем нь дэлхийг хааш хаашаа 3 метр бүхий шоо дөрвөлжинд хувааж, дөрвөлжин бүрийг дахин давтагдахгүй 3 үгээр нэрлэдэг шийдлийг нэвтрүүлжээ.
What3words системийг Монгол Шуудан компани үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ. Одоо бол Монгол орны өргөн уудам газар нутгийн хаана ч хүргэлт хийхэд хаяг, байршлын хувьд хялбар болж эхэлжээ.
Шинэ технологи Монголын хөрсөнд бууж байна. Гэхдээ хаягжилтын бүх асуудал шийдэгдчихээгүй. Хийх ажил мэдээж байгаа.
Монгол Шуудан компани болон Монголын зарим бизнес эрхлэгчид What3words-ийг ашиглаж байгаа туршлагаас анзаарахад дараах эерэг үр дүн харагдаж байна.
Дэлхий нийтээрээ маш тодорхой хаяг байршилтай байх нь хэн нэгнийг амар хялбар олж очихоос илүү өргөн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил, хүн амын амьдралын чанар, нийтийн аюулгүй байдал гээд маш чухал асуудлуудад эерэг нөлөө үзүүлнэ. What3words-ийг нэвтрүүлсэн туршлагаараа Монгол Улс хаягжилтын асуудалтай байгаа бусад улс оронд зам гаргаж өгсөн хэрэг бөгөөд шийдэлд хүрэх хаалгыг нээж өгч байна гэдгийг Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ярилцжээ.