Ц.Даваасүрэн: Мань мэтийг хэлэхэд тоохгүй байснаа Төрийн тэргүүн хэлэхээр нэг юм хүлээж авлаа
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дараах байр
суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Төсөв хэтэрхий өссөн нь үнэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригоор тодорхой хэмжээгээр хасах нь зөв. Сая төсөв орж ирэхэд дан ганц нүүрснээс хамаарч байна, үнэ нь унавал яах вэ гэж би хэлсэн. Таг л байцгаасан. Төсөв нэгэнт ингээд өссөн хойно танах маш хэцүү.
Байнгын хорооны ажлын хэсэгт төсвийг хасаад оруулж ирээрэй гэж би хэлсэн. Энэ дагуу 3.6 их наяд төгрөгийг хасаж оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсэг дээр 3.2 тэрбум болсон. УИХ өөрөө 3.2 их наяд байтугай 18 тэрбумын ваучерыг хасаж чадаагүй.
Хасах саналтай оруулж ирсэн тасвийн 1.4 их наяд нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн нэмэгдэл байсан. Хүчний байгууллагын цалингийн нэмэгдэл хуулийн дагуу 400 гаруй тэрбум болсон. Үүнээс гадна бүсийн хөгжлийг дэмжих, зам, дэд бүтэц нь 1.4 их наяд төгрөгт хүрсэн.
Мань мэтийг хэлэхэд тоохгүй байснаа Төрийн тэргүүн хэлэхээр нэг юм хүлээж авлаа” гэв.