Г.Ариунбуян: Гал унтраах ажиллагааны үеэр тактикийн болон ажиллагааны алдаа гараагүй

0

УОК-оос Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт болсон ослын нөхцөл байдал, авах арга хэмжээний асуудлаар хуралдаж, гамшгийн эсрэг авах арга хэмжээ, хохирлыг нөхөн барагдуулах асуудлаар мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр ослын газарт гал унтраах, аврах ажиллагааг хэрхэн явуулсан талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Гал унтраах ажиллагааны үеэр тактикийн болон ажиллагааны алдаа гараагүй. Гал унтраагчид Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу ажиллах явцдаа 40 метрийн алслалд байсан ёмкос дэлбэрч шидэгдэхэд өртөж харамсалтайгаар амь насаа алдсан.

Ослын газарт Нийслэлийн гал унтраах 63-р ангийн найман алба хаагч гал унтраах хоёр автомашины бүрэлдэхүүнтэй очиж, “Sunny Tower”-ын хажууд буусан. Улмаар гал унтраах дүрмийн дагуу хүчтэй гал унтраах хошуугаар галын голомт руу чиглүүлж, амь эрсэдсэн гурван алба хаагч нөхцөл байдлыг үнэлж байх үед харамсалтай үйл явдал болсон” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *