ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

0

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.


Үүнд:

  1. ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.
  • Төслийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна

  1. ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 5%-ын хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.
  • Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна.

  1. ХХААХҮ-ийн сайдын А/27 дугаар тушаалаар УИХ-ын 2022 оны ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим  арга хэмжээний тухай’’ 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум  төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3%-ийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 хүртэл жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. 
  • Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна.

Төслийн материалыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахим хуудсаар дамжуулан илгээнэ. 

– Журамтай танилцах бол ЭНД дарна уу.
   – Төсөлд тавигдах шаардлагатай танилцах бол ЭНД дарна уу
   – Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх бичиг баримтуудыг үзэх бол ЭНД дарна уу
   – Зээлийн өргөдөл /батлагдсан загвар/ татаж авах бол ЭНД дарна уу
   – Төсөл хэрэгжүүлэгчийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрсөн тухай мэдүүлгийг татах бол ЭНД дарна уу.

  • Зээлийн хүсэлт, төслийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авна.
            www.sme.gov.mn цахим хуудаст БҮРТГҮҮЛЭН НЭВТЭРЧ хүсэлтээ илгээнэ үү !!!

Холбоо барих утас: 7748-5555-1,

Цахим хуудас: sme.gov.mn

Холбогдох байгууллага:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”,
Орон нутагт тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *