“УБТЗ” ХНН: Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг нэмэгдүүллээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд өртөөний ачаа боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр шинэ чингэлэг ачигч худалдан авлаа.
Энэхүү хоёр чингэлэг ачигчийг авснаар Замын–Үүдийн Шилжүүлэн ачих ангийн хүчин чадал нэмэгдэж, тус өртөөний нарийн царигаар Хятадаас орж ирж байгаа чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд 24 цагийн туршид шилжүүлэн ачих тээврийн тасралтгүй найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.
Импортын болон транзит чингэлэг тээврийн хэмжээ өссөнтэй холбоотойгоор Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг өсгөх зайлшгүй шаардлага үүсээд байсан юм.