Д.Баярболд: Дэлбэрэлт болсон бүсийн химийн бодисыг натри хлороор саармагжуулж байна

0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт гал түймрийн ноцтой осол гарсан. 

Их хэмжээний шингэрүүлсэн хий буюу газ алдагдсан тухайн бүсэд 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээ хийснийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ. 

Тэрбээр “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв, Цэргийн төв эмнэлэг зэрэг зургаан байгууллагын эмч, мэргэжилтнүүд эрсдэлийн үнэлгээ хийлээ. 

Тухайн бүсэд “эрсдэл дунд зэрэг” байна гэх дүгнэлт гарсан. Эхний түргэвчилсэн үнэлгээг хийсний дараа явцын үнэлгээг дахин гүйцэтгэнэ. 

Дэлбэрэлт болсон газарт Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Онцгой Байдлын Ерөнхий Газраас шинжилгээ, судалгаатай хяналт хийлээ. Агаарт агуулагдаж байгаа 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээг тусгай багажийн тусламжтайгаар үзсэн. 

Энэ шинжилгээг нийт таван цэгээс авсан.

  • Их Монгол хороолол буюу дэлбэрэлт болсон газраас 50 метрийн зайд
  • Дэлбэрсэн савны дэргэд
  • Дэлбэрсэн савнаас 10 метрийн зайд зүүн, баруун, хойд, урд дөрвөн зүгт шинжилгээ хийж үзэхэд тухайн дэлбэрсэн бодисын үлдэгдэл тодорхойлогдохгүйгээр агаарт сарнисан байна гэсэн эхний дүгнэлт гарч байна” гэлээ. 

Үргэлжлүүлэн “Ачиж явсан химийн бодис нь шингэрүүлсэн, шатамхай хий буюу пропан бодис. Хөнгөн нэгдэл учраас агаарт маш түргэн хугацаанд ууршиж замхарсан гэх дүгнэлт гарсан. 

Агаар дахь химийн бодисын үлдэгдэл арилаагүй эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн асуудал байна. Энэ тал дээр иргэд тайван байж болно.

Өнөөдөр 08:30-10:00 цагийн үед хийсэн шинжилгээ байгаа. Цаашдаа шинжилгээг давтан хийж, эрсдэлийн үнэлгээ, явцын үнэлгээг дахин явуулна.

Дэлбэрэлт болсон тухайн орчныг цэвэрлэх, бохирдлыг саармагжуулах чиглэлээр ажиллаж байна. Химийн бодисыг натри хлороор саармагжуулах ажлыг хийж байгаа” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *