Сүхбаатарын талбайд автомашинтайгаа зорчсон жолоочийн согтолтын зэрэг 4.91 байжээ
Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайд өнөөдөр 18:06 цагийн үед приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э нь алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.