Г.Дамдинням: “Авлигал“ хороолол зэргээ буулгаж голын хэв, урсгалыг чөлөөлөхгүй бол энэ хаврын шар усны үер ахиад л “ХАТУУХАН САНУУЛГА“ өгнө дөө

0

Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн дүгээр хороонд байрлах “S Outlet” 2 блок барилга, ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах “Акуа Гарден” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжтай холбогдуулан “Эм энд жи констракшн” компани шүүхэд хандаад байсан. Улмаар шүүхээс гаргасан гомдлыг шүүхээс НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлээд байсан. Үүнтэй холбоотойгоор тус хорооллын барилгын үйл явц хэвийн үргэлжилсэн хэвээр байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Авлигал“ тодотголтой хорооллын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Байгаль дэлхий ямар “АВЛИГАЛ” авах биш. АВЛИГАЛ ХОРООЛОЛ зэргээ буулгаж голын хэв, урсгалыг чөлөөлөхгүй бол энэ хаврын шар усны үер ахиад л “ХАТУУХАН САНУУЛГА” өгнө дөө” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *