Б.Жавхлан: Онцгой байдлын албаны зардал 2022-2024 онд хамгийн их нэмэгдсэн

0

Онцгой байдлын албаны хангалт, төсөв мөнгөний талаар
Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр “2024 онд онцгой байдлын албаны урсгал зардал 216 тэрбум төгрөг буюу бусад агентлагуудаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн. БХЯ, ОБЕГ хоёр л хамгийн өндөр хувиар өссөн байгаа.
Гадны тусламж 2023 онд 30.1 тэрбум байсан, ирэх онд 151 тэрбум буюу 38,9 сая евро болж өснө. Онгоцны төслууд
хэрэгжээд ирэхээр ингэж нэмэгдэж байгаа юм. Төсвийн
ерөнхийлөн захирагч болгоны хүслийг биелүүлэх ямар ч
боломж байхгүй. Төсөв гэдэг бол хязгааргүй хэрэгцээг
хязгаарлагдмал нөөц бололцоогоор хангах асуудал. Үүнийгээ урт, дунд хугацааны хөгжлийн бодлогодоо зохицуулж хийдэг.
УОК өчигдөр хуралдсан. Ямар ч байсан эхний ээлжинд таван тэрбум төгрөг гаргаж, хэрэгцээтэй ажилд нь зарцуулья гэдэг шийдвэр гарсан. Нэн тэргүүнд алтан амиа алдсан алба хаагчдын ар гэрт үзүүлэх тусламжийг шийдье гэдэгт бүгд санал нэгдсэн. Түүнээс биш, машин нь шатсан иргэдийн тухайд, хохирлыг нь даатгал шийднэ.
Нүүлгэн шилжүүлэгдсэн айлуудын тухайд, өөр газар амьдрах зардлыг нь буруутан тогтоогдох хүртэл төрөөс түр гаргая гэсэн шийдэлтэй байгаа” гэсэн хариултыг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *